Бидний тухай
МИБОРНИ ХХК
Миборни компани нь 2014 онд Мэдээлэл технологийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд тухайн цаг мөчөөс хойш “Миборни академи” “IZC- IZ Coin ”The Mefoxy Club" “Roi Management” “Keys.mn” төслүүдийг хэрэгжүүлэн 2023 оны байдлаар 30'000+ гаруй харилцагчидтай үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
Миборни академи
Миборни академи нь 2014 оноос хойш онлайн хэлбэрээр өөрийн сонирхсон онлайн хичээлийг орон зай үл хамааран компьютер болон ухаалаг гар утас, таблет зэргээс видео хичээлээ ямар нэгэн саадгүй суралцах боломжоор хангах онлайн сургалтын цогц платформ юм.
IZC - IZ COIN
IZC нь Binance Smart Chain (BSC) блокчэйн платформд суурилсан BEP-20 стандартын токен юм. Миборни ХХК нь 2021 оны 11-р сард Монгол улсын 16000+ гаруй иргэдээс ₮20'430'000'000 (Хорин тэрбум дөрвөн зуун гучин сая) төгрөгийг өөрсдийн Whitepaper дагуу хуримтлуулсан бөгөөд тухайн цаг үеийн Крипто салбарын уналттай үеийг харгалзан үзэж бидэнд итгэл хүлээлгэсэн 16000+ иргэдийн мөнгийг эрсдэлээс сэргийлэн бүх мөнгийг тухайн цаг даруйд нь буцаан олгохдоо IZC - IZ Coin захиалга хийсэн хүмүүст үнэгүй хэлбэрээр IZC - IZ Coin-г олгосон билээ. IZC - IZ Coin нь одоогоор дотоод хөгжүүлэлтийн шатанд явж байгааг дуулгахад таатай байна.
Жич: Тухайн үед буюу 2021 оны 11-р сард иргэдээс мөнгө хуримтлуулан босгосон Монгол токен ханш зах зээлийн ханшнаасаа 5-30 дахин унасан байна. /2021.09.12/
The Mefoxy Club
Миборни компани нь 2022 оноос эхлэн Web 3.0 компани болох эхлэлээ тавиж эхэлсэн бөгөөд өмнөх төсөл болох IZC - IZ Coin-с урам авч Монгол хүмүүс дэлхийн стандартын дагуу NFT Collectibles бүтээж чаддаг гэдгийг харуулах зорилгоор The Mefoxy Club гэх төслийг 2022 оны 2-р сараас эхлүүлсэн билээ.
The Mefoxy Club нь Ethereum блокчэйн дээр үндэслэж ERC721 стандартаар бүтээгдсэн давтагдашгүй 10'000 үнэгний хүүхэлдэйн зурган NFT бүтээл юм.
Одоогийн байдлаар The Mefoxy Club нь дэлхийн хамгийн том 6 NFT Marketplace болох Opensea, Coinbase NFT, Rarible, Looksrare, X2Y2, NFTrade дээр арилжаалагдсаар байна.
Roi Management
Миборни компани нь 2021 онд энтайртайнмент салбарт өөрсдийн Roi Management гэх брэндийг бий болгож UB Autocom Tuning Show 2021 шоуг анхны ажил болгон V6 Club-тай хамтран зохион байгуулсан билээ. Үүнээс хойш бид залуу уран бүтээлч болох Davaidasha, Noubold, 290 гэх мэт уран бүтээлчдийн дэмжин ажилласаар байна.
Keys.mn
Миборни компани нь 2020 онд Монгол улсын интернэт хэрэглэгчид онлайн худалдан авалт хийхэд хүндэрдэг хамгийн том асуудал болох олон улсын карт хангалттай байдаггүй тул энэхүү асуудлыг шийдэх зорилгоор Keys.mn онлайн дэлгүүрийг нээн дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформууд болох Steam, Sony, Amazon, Apple, Battle.net, Netflix, Nintendo, Google Play, Xbox, Minecraft, League Of Legends, Roblox, Pubg Mobile, Crunchyroll гэх мэт томоохон системүүдийн Wallet Code, Gift Card-уудыг албан ёсны эрхтэй худалдаалсаар байна.
Миборни нэрний тухай
Миборни (MEBORNY) гэх нэр маань анх 2012 оны 12-р сарын 24нд нэгэн зурагнаас үүссэн түүхтэй. Энэхүү нэрний гол утга учир нь Ми – Би (ME) буюу борни (BORNY) уйдсан буюу “Би уйдсан” гэх өгүүлбэр үүсгэх бөгөөд гол утга нь Би уйдаж байна учир нь надтай өрсөлдөх юу ч байхгүй тул хорвоо дэлхий уйтгартай байна. Надтай хамт өсөж, дэвшиж өрсөлдөх зүйл байна уу ? гэсэн утга бүхий нэр билээ.
Анхны гараа
Дэвтэрний цагаахан цаасан дээр өөрийн толгойндоо байсан бүх зүйлсээ зурж, бичиж найзуудтайгаа санаагаа хуваалцан сэтгэлийн дэмжлэг аван 2014 оны 6-р сарын 29нд энхтайваны гүүрэн дээр мандах нартай хамт анхны видео мэндчилгээг фэйсбүүк хуудсанд нийтлэсэн байдаг юм.
Эрхэм зорилго
Тэнцүү солилцоог эрхэмлэн ажиллан үйлчлүүлэгч бүрт тэдний төсөөлсөн зүйлсийг өөрсдийн бүхий л чадлаараа хичээн ажиллаж бодит биеллээ олох нь манай эрхэм зорилго оршидог.
Зорисон зорилго
Хүн бүрийн итгэж үйлчлүүлэх дуртай үндэсний шилдэг брэнд болж залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой зориулалтын тусгай сургалтын танхимтай ашгийн бус төв байгуулахын тулд манай хамт олон ажилладаг.
Ирээдүйн зорилго
Монгол улсын эдийн засаг болон хүний хөгжилд эерэгээр нөлөөлөх үндэсний томоохон групп компани болж улс орныхоо төлөө өөрсдийн бие сэтгэлээ зориулах олон ажилтантай нэгдмэл зүйлийг бий болгох.